ШАЛГАРУУЛАЛТ
Олимпиадын тестийн материалыг зөвхөн Хиппо Олон Улсын Хорооноос дүгнэнэ.
*Жишиг онлайн тестийг бүртгүүлсний дараа өгөгдсөн линкээр орж дадлага хийх боломжтой.
Бүх оролцогчдын онооны жагсаалт болон хагас шигшээд шалгарсан сурагчдын нэрсийг 2023 оны 4 сарын 26-ны өдрөөс хойш олон улсын вэб хуудас www.hippo-olympiad.org, Монгол вэб хуудас www.hippo.mn зэргээс тусгай өгөгдсөн бүртгэлийн код, нэрсийн дагуу шалгах боломжтой.
Хагас шигшээд оролцогчдын оноо болон бүсийн шигшээ, финалын шатанд шалгарсан сурагчдын нэрсийг 2023 оны 5 сарын 1-ны өдрөөс хойш www.hippo-olympiad.org, www.hippo.mn вэб хуудаснаас шалгах боломжтой.
Сүүлийн шатанд шалгарсан сурагчидтай 2023 оны 7 сарын 10-ны өдрийн дотор холбогдож, сүүлийн шатанд оролцох эсэх шийдвэрийг баталгаажуулж, виз болон бусад холбогдох бичиг баримтыг цаг алдалгүй бүрдүүлнэ.
Бүсийн шигшээ шатанд шалгарсан сурагчидтай 2023 оны 6-р сарын 1-ний дотор холбогдож, бэлтгэлийг хангуулна. Бүсийн шигшээ шатнаас шалгарсан сурагчид сүүлийн шатанд оролцох эрхийг авах болно.