ОЛИМПИАДЫН ТУХАЙ
"Хилээр Хязгаарлагдахгүй Англи хэл" уриатай тус олимпиад нь англи хэлний мэдлэгээ сорих эрмэлзэл бүхий сурагчдыг дэмжих, дэлхий дахинд тэдний үе тэнгийнхний харилцааг хөгжүүлэх, үүний тулд багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, залуу үеийнхний хооронд найрсаг харилцаа, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох эрхэм зорилго бүхий олон улсын олимпиад юм.
Жирийн болон олон улсын хөтөлбөртэй сургуулиудын 5-12-р ангийн бүх сурагчдад нээлттэй ба өөрийн хүсэлтээр оролцох боломжтой. Энэхүү олимпиадын материал нь Английн засгийн газрын харьяа OFQUAL хэмээх хяналт үнэлгээний байгууллагаар баталгаажуулсан англи хэлний ур чадварын түвшинг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны тест байдгаараа онцлог давуу талтай болно.
Анхны уралдааныг 2013 онд зохион байгуулахад 6 орноос нийт 5,000 гаруй сурагчид оролцож, сүүлийн шатанд 43 сурагч Италид ирж оролцож байжээ. Өнгөрсөн 2021 оны олимпиадад 42 гаруй орон нэгдэн 48125 сурагч эхний шатанд, 150 сурагч сүүлийн шатанд өрсөлдсөнөөс Монгол Улсаас 10 сурагч оролцсон билээ. 2022 онд олон улсад 10 дахь жилдээ, Монгол Улсад 5 дахь жилдээ тус олимпиадыг зохион байгуулж байна.
Олимпиадыг Монгол Улсад зохион байгуулагч:
Ай И Ди Си байгууллага