Хиппо 2018 оны cүүлийн шатны оролцогч - Д.Нинжин
Өөрийнхөө талаар танилцуулна уу.
Намайг Нинжин гэдэг. Гурван жилийн өмнө би Итали явж Hippo олимпиадын сүүлийн шатанд оролцох эрх авч чадсан азтай хүүхдийн нэг. Цаг хугацаа маш хурдан өнгөрчээ. Одоо би 15 таван настай, "Хобби" сургуулийн 10 дугаар ангид сурч байна.
Англи хэл сурсан, суралцаж буй арга барилаасаа хуваалцана уу.
Эгч маань Америк шоу их үздэг байсан тул би аяндаа л түүнийг дагаж хамт үздэг болсон. Тэгээд нэг мэдсэн англиар ойлгож эхэлсэн төдийгүй англи хэлэнд дуртай болж сурахаар шийдсэн. Гэрийнхэн маань ч ойлгож, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд оруулсан юм даа. Хэлний мэдлэгээ сайжруулах ямар нэгэн арга барил надад байхгүй. Харин багаасаа англи хэл дээр тогтмол ном уншиж гадаад мэдээ их үздэг байсан.
Хиппо Олимпиадад хэрхэн бэлдэж оролцсон бэ?
Би хэлний мэдлэгтээ сэтгэл хангалуун байдаггүй л дээ. Үнэнийг хэлэхэд би олимпиадад ач холбогдол өгч бэлдээгүй, харин өөрийгөө турших хүсэлтэй байсан. Гэхдээ огт бэлдээгүй гэсэн үг биш шүү. Боломжийн хэмжээнд дүрмээ давтаж, унших болон сонсож чадваруудаа сорьж бэлдсэн. Тэр үед би өөр дээрээ дарамт учруулахгүй байхыг хичээдэг байсан.
Хиппо Олимпиадад оролцсон сэтгэгдэл
Сүүлийн шатанд нь орсон гэдгийг сонсоод эхэндээ бага зэргийн айдас төрсөн. Өмнө нь олимпиадад оролцохын тулд гадаад орон руу явж байгаагүй тул намайг юу хүлээж байгаа бол гэдгийг тааварлахгүй байсан. Гэтэл Италид очиход тав туxтай орчин угтаж авсан тул үнэхээр их догдолж байснаа санаж байна. 20 гаруй орны үе тэнгийн хүүхэд багачуудтай өрсөлдөж, өөрийн ангилалд 4 дүгээр байр эзэлсэн юм. Гайхалтай мөчийг далайн эрэгт өнгөрөөж, шилдэг хүүхдүүдтэй өрсөлдөж, олон орны соёлоос суралцаж, хичээх л юм бол хүүхэд бүрт боломж байгаа гэдгийг мэдэрсэн дээ.
Олимпиадад оролцохоор бэлдэж буй сурагч нарт өгөх зөвлөгөө
Та нар өөртөө болон мэдлэг чадвартаа итгэлтэй байх ёстой шүү. Амжилт!