Хиппо 2019 оны cүүлийн шатны оролцогч - Амирлан
Өөрийнхөө талаар танилцуулна уу.
Намайг Амирлан гэдэг. Би 12 настай, Оюунлаг сургуулийн 7-р ангийн сурагч. Би хичээлээ хийгээгүй үедээ ном унших, зураг зурах хоёрын аль нэгийг хийдэг . Би хоёуланд нь маш их дуртай.
Англи хэл сурсан, суралцаж буй арга барилаасаа хуваалцана уу.
Би багаасаа англи хэл сурж эхэлсэн. Гайхалтай багш нар болон хамгийн гол нь надад амьдралийн олон сайхан боломж олгосон эцэг эхийнхээ ачаар англи хэл сурсан. Англи ном унших нь хэлээ сайжруулахад асар их тус болсон гэж би боддог. Би ихэвчлэн уран зохиол болон шинжлэх ухааны ном уншдаг. Одоогоор миний хамгийн дуртай ном бол Харри Поттерын цуврал.
Хиппо Олимпиадад хэрхэн бэлдэж оролцсон бэ?
Эхний хоёр үе шатанд би Хиппогийн вэбсайт дээрх бүх дасгал ажлуудыг гэртээ хийж бэлдсэн. Харин сүүлийн шатанд Итали явахаасаа өмнө хоёр долоо хоногийн турш англи хэлний багштайгаа хамт бэлтгэл хийсэн. Итали надад маш их таалагдсан. Ингээд шалгалтаа өгөх өдөр ирэв. Италид ирснээсээ хойш би огт англи хэлээ давтаагүй. Би дэлгүүр хэсч, желато идэж, далайн эрэг рүү явсан. Тэмцээнд оролцох ёстойгоо би бүр мартчихсан байсан.
Хиппо Олимпиадад оролцсон сэтгэгдэл
Шалгалт эхлэхээс өмнө ганцхан цаг үлдэж бодит байдал намайг тоосгоор цохиод авах шиг л болов. Би сандарч бүх тэмдэглэлээ гүйлгэж харсан. Унших тест эхэлхээс хэдэн минутын өмнө оролцогч хүүхдүүд нэг эгнээ болон зогсож орох ээлжээ хүлээж байв. Шалгалтын өрөөнд орж ирэхэд миний зүрх маш хүчтэй цохилж байв. Бусад бүх хариултуудаа бичиж дууссаны дараа миний одоо ч марталгүй тодхон санадаг тэр нэгэн асуулт таарав. Маш инээдтэй асуулт байсан (миний бодлоор) учраас би хэзээ ч мартахгүй байх. Асуулт нь = Энэ юу вэ? Хаалга эсвэл хашааны зураг байсан, одоо хүртэл юу байсныг нь мэдэхгүй.
1. Хаалга
2. Хашаа
3. Онгорхой
4. Энэ орц байсан гэж бодож байна.
Тэгээд би дотроо "Энэ аль нь ч байж болно" Хаалга эсвэл хашаа юм уу, ямар ч онгорхой харагдахгүй байна. Хэн мэдлээ. Би маш их сандарсан. Гэхдээ эцэст нь мартагдашгүй сайхан туршлага болсон. Би маш олон шинэ найз нөхөд, дурсамж бий болгосон.
Олимпиадад оролцохоор бэлдэж буй сурагч нарт өгөх зөвлөгөө
Би хувьдаа урам зориг өгөх хэлц үгт маш их дуртай. Миний хамгийн дуртай нь “Хэзээ ч бүү бууж өг” бүтэлгүйтвэл АМЖИЛТАНД хүртлээ дахин, дахин оролд.
Би хамгийн анх удаа “HIPPO”-д оролцож байхдаа хайхрамжгүй алдаа гаргаж хамгийн эхний шатанд унаж байсан. Харин сүүлд Итали улсад очиж 3-р шатанд орохдоо нэгдүгээр байр эзэлж чадаагүй ч гэсэн их том давааг туулсан учраас өөрөөрөө маш их бахархдаг. Энэ жил оролцож байгаа бүх сурагчдаараа ч мөн их бахархаж байна. Та бүгдэд өгөх цорын ганц зөвлөгөө бол шаргуу ажиллаж, тууштай хичээгээрэй.