Хиппо 2019 оны cүүлийн шатны оролцогч - М.Цэлмэг
Өөрийнхөө талаар танилцуулна уу.
Намайг М.Цэлмэг гэдэг. Би Оюунлаг бүрэн дунд сургуулийн 5р ангид суралцдаг. Анх Хиппо олимпиадад 2019 онд оролцож, Итали улс руу сүүлийн шатанд шалгаран явж байсан
Англи хэл сурсан, суралцаж буй арга барилаасаа хуваалцана уу.
Би ном унших маш дуртай, ялангуяа graphic novel ихэвчлэн уншдаг. Анх Dork Diaries номыг уншаад маш их таалагдсан учир бүх цувралыг нь АНУ-д байдаг эгчдээ захин авч уншсан. Одоо Харри Поттер цувралыг уншиж дуусгаж байгаа. Миний бодлоор англи хэл сурах хамгийн сайн арга бол ном унших. Мөн миний үеэл эгч Орчлон сургуульд сурдаг учраас англи хэлээр чөлөөтэй ярьдаг, эгчтэйгээ хамт байнга англиар ярьж тоглох нь миний англи хэлийг мөн сайжруулсан.
Хиппо Олимпиадад хэрхэн бэлдэж оролцсон бэ?
Хиппо олимпиадын жишиг тестийг бөглөж давтсан. Мөн надад байдаг дүрмийн англи хэлний 2 номноосоо давтсан.
Хиппо Олимпиадад оролцсон сэтгэгдэл
Италид, ялангуяа Жисоло хотод далайн эрэг дээр очиход маш гое байсан. Тэнд олон орны хүүхдүүдтэй танилцаж тоглож хөгжилтэй олон зүйлсийг хийсэн. Хиппо олимпиадын сүүлийн шатын шалгалт өгөхөд надад ямар ч шалгалт өгч байгаа юм шиг сэтгэгдэл төрөөгүй, багш нар нь хөгжилтэйгөөр шалгалтыг зохион байгуулж байсан нь гое байсан.
Олимпиадад оролцохоор бэлдэж буй сурагч нарт өгөх хувийн зөвлөгөө
Бусад хүүхдүүддээ хандаж хэлэхэд өөрт таалагдаж байгаа ямар ч хамаагүй англи хэл дээрх номыг уншаад л байгаарай гэж хэлмээр байна. ном унших нь англи хэлийг сайжруулахад маш хэрэгтэй гэж боддог.
Бүгдэд нь амжилт хүсье.