Хиппо 2019 олимпиадаас 3 алтан медальтай ирлээ.
Хиппо Олимпиадын эхний шатанд 40 орны 32,000 сурагч, сүүлийн шатанд 164 сурагч шалгарч оролцлоо. Манай улсын 14 аймаг, Улаанбаатар хотоос нийтдээ 4500 гаруй сурагч сонсох, унших, бичих 3 чадвараар өрсөлдсөн бол сүүлийн шатанд 16 сурагч шалгарч Итали улсад очиж өрсөлдсөн Ц.Хулан /84-р сургууль/ М. Цэлмэг /Оюунлаг сургууль/ Х. Амирлан /Оюунлаг сургууль/ М. Төгсзаяа /Сант сургууль/ Э.Бөртэ-Үжин /Сант сургууль/ Ө.Викториа /Хобби сургууль/ Г. Эмүжин /Шинэ Монгол Харимафүжи сургууль/ Г. Номин /Шинэ Монгол сургууль/ Г. Билгүүтэй /Шинэ Монгол сургууль/ Э.Индира /Эрдмийн Ундраа сургууль/ С.Тамираа /1-р сургууль/ Ч. Ананд /44-р сургууль/ Ч. Есүй /Монгол Оросын хамтарсан 3-р сургууль/ М. Буяннэмэх /Сакура сургууль/ Б. Урангоо /Орчлон сургууль/ Б. Амур /Орчлон сургууль/ нар ганзага дүүрэн олзтойгоор эх орондоо ирцгээлээ.
Сант сургуулийн 12-р ангийн сурагч Э. Бүртэ-Үжин Орчлон сургуулийн 8-р ангийн сурагч Б. Урангоо
Орчлон сургуулийн 10-р ангийн сурагч Б. Амур нар тэргүүн байр эзлэж алтан медаль хүртэцгээлээ.
12-р ангийн сурагч Э.Бүртэ-Үжин АНУ-ын Миссури Их Сургуулийн зуны 2 долоо хоногийн хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулав.
Мөн 84-р сургуулийн сурагч Ц. Хулан 5-р байр, Монгол Оросын хамтарсан сургуулийн сурагч Ч. Есүй 4-р байр, Сакура сургуулийн сурагч М. Буяннэмэх 6-р байр эзэллээ. Хүн төрөлхтөний соёлыг түгээн дэлгэрүүлэх харилцааны нийтлэг хэлбэр болж байгаа англи хэлийг судлан суралцаж байгаа манай хүүхдүүд дэлхийн үе тэнгийнхээ тэргүүн эгнээнд явж байгааг энэ олимпиад батлан харууллаа. Амжилттай оролцсон сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье!