Хиппо 2019 оны cүүлийн шатны оролцогч - Хулан

Өөрийнхөө талаар танилцуулна уу.

Сайн байна уу, намайг Хулан гэдэг. Би YouTube-ийн видеонуудыг үзэх, зурах дуртай бөгөөд дуугүй дотогшоо хүүүхэд.

Англи хэл сурсан, суралцаж буй арга барилаасаа хуваалцана уу.

Би 4 настай байхдаа Шинэ Зеланд руу очиж ээжтэйгээ хамт амьдарсан. Анх тэнд очиход нэг ч англи үг мэддэггүй байсан тул англи хэл сурах хэрэгтэй болсон. Манай цэцэрлэгийн багш нар надад маш сайхан сэтгэлээр хандаж, англи хэл сурахад минь тусалсан нь талархууштай байсан. Тэгээд 2 жилийн дараа ирэхэд би англиар чөлөөтэй ярьж чадвар эзэмшсэн.

Хиппо Олимпиадад хэрхэн бэлдэж оролцсон бэ?

Би Хиппогийн олимпиадад орохдоо 4-р ангид сурч байсан. Надтай англиар ярих хүн ховор тул Youtube дээр видео үзэж, тоглоом тоглож, онлайнаар хүмүүстэй харилцаж байгаа. Хиппод бэлдэхийн тулд би олон ном уншиж, хиппогийн хуучин асуултуудад хариулж бэлдсэн.

Хиппо Олимпиадад оролцсон сэтгэгдэл

Би эхний болон 2 дах шатанд орохдоо тэнцэнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Гэхдээ Итали руу сүүлчийн шатанд явахдаа надаас илүү сайн англи хэлтэй хүхдүүд байх нь гарцаагүй тул би бага зэрэг айж байсан. Өөрийн оролцсон түвшиндээ 5-р байранд ороход би маш их баяртай байсан.

Олимпиадад оролцохоор бэлдэж буй сурагч нарт өгөх хувийн зөвлөгөө

Хэрэв та Хиппогийн олимпиадад орох гэж байгаа бол Grammarly гэх мэт Chrome өргөтгөлүүдийг Chrome руу татаж авахыг зөвлөж байна, ингэснээр та мессеж бичээд алдаа гаргахад Grammarly үүнийг засаж залруулах болно. Хэрэв та интернетийг төдийлөн ашигладаггүй бол их  уншиж бас өнгөрсөн жилүүдийн загвар тестүүдийг ажиллаарай.