Хиппо 2019 оны cүүлийн шатны оролцогч - Урангоо
Өөрийнхөө талаар танилцуулна уу.
Намайг Урангоо гэдэг. Би Орчлон сургуулийн 10-p ангид сурдаг. 2019 оны HIPPO олимпиад буюу наймдугаар ангидаа Special 1 ангилалд тэргүүний байрыг эзэлсэн. Би зураг зурах мөн ном унших дуртай.
Англи хэл сурсан, суралцаж буй арга барилаасаа хуваалцана уу.
Би багасаа л ном унших мөн кино үзэх дуртай байсан. Oлон зүйлийг Англиар үзэх нь aяндаа бие дааж сурах боломжийг олгодог юм байна лээ. Бас манай сургууль Aнгли хэлийг багаас нь заадаг болохоор надад дөхөм байсан.
Хиппо Олимпиадад хэрхэн бэлдэж оролцсон бэ?
Би өдөр бүр Aнгли хэлээр ярьж, бичдэг болохоор энэ нь миний бэлтгэл болсон. HIPPO олимпиадад оролцож байхдаа тухайн хэлний дүрмийг сайн сураaд зогсохгүй мөн өдөр тутмын яриаг ойлгох нь бас чухал юм.
Хиппо Олимпиадад оролцсон сэтгэгдэл
Тэмцээний сүүлчийн шатанд Итали улсад зочилж чадсандаа их талархаж байна. Xэрхэн яаж тэргүүн байр эзэлж чадсанаа одоо хүртэл гайхаж байгаа. Энэхүү олимпиадын үеэр олон шинэ хүмүүстэй танилцаж чадсан болохоор мартагдашгүй байсан.
Олимпиадад оролцохоор бэлдэж буй сурагч нарт өгөх зөвлөгөө
Өдөр бүр Англи хэлээр ярих, сонсох, бичих нь их чухал шүү. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ үргэлж давтах нь их тустай. Англи хэлийг өөрийнхөө эх хэлнээс ялгалгүй л хандаж эхлээрэй. Хэцүү мэт санагдаж байсан ч боломжийг ашиглан шинэ туршлага хуримтлуулахаас хэзээ ч битгий эмээгээрэй.