Хиппо 2018 оны сүүлийн шатны оролцогч- Тэнгис
Өөрийнхөө талаар танилцуулна уу.
Намайг Тэнгис гэдэг. Би Глобал Иннова сургуульд сурдаг 9-р ангийн сурагч. Би 2018 онд 6-р ангид байхдаа Хиппод оролцсон. Миний аав Бельги, ээж маань монгол хүн
Англи хэл сурсан, суралцаж буй арга барилаасаа хуваалцана уу.
Би 1-р ангиасаа хойш англиар ярьж сурсан. Миний ээж үүнд хамгийн их тусалж, үнэхээр шаргуу зааж өгсөн нь үр дүнгээ өгсөн юм. Надад ямар нэг тогтсон арга барил гэж байхгүй ч би маш олон ном уншиж, хүүхэлдэйн кино үздэг байсан. Үүнийг ч бас та нарт зөвлөж байна. Ихэнх бельгичүүд англиар чөлөөтэй ярьдаг нь магадгүй надад нөлөөлсөн байх. Гэхдээ хүн бүр англи хэл сурч, чөлөөтэй ярьж чаддаг боломж нээлттэй шүү.
Хиппо Олимпиадад хэрхэн бэлдэж оролцсон бэ?
Өнгөрсөн жилийн шалгалтын материалууд нь шалгалт ямархуу ирэх бол гэдэг мэдлэг олж авахад их тус болсон. Би бичих, унших, сонсох, ярих чадвараа сайн давтсан.
Хиппо Олимпиадад оролцсон сэтгэгдэл
Хиппо нь мэдлэгээ илүү сайжруулах, өөр орны өөр соёлтой шинэ хүмүүстэй танилцах сайхан боломж юм шиг санагдсан. Англи хэлний багш маань намайг финалд шалгарсан гэсэн мэдээг өгөхөд би үнэхээр сэтгэл хангалуун байсан. Би тэр даруй ээж рүүгээ утасдаж мэдээ дуулгахад тэр ч бас их баярласан. Хиппод оролцоод эхний 3-т багтаж чадалгүй 4-р байранд орсон ч гэсэн би үнэхээр аз жаргалтай, тайван байсан. Би 2018 онд хангалттай дасгал хийгээгүй тул алдаагаа засах хэрэгтэй юм байна гэж шийдсэн.
Олимпиадад оролцохоор бэлдэж буй сурагч нарт өгөх хувийн зөвлөгөө
Аль болох их дасгал хий. Над шиг хэт өөртөө итгэх хэрэггүй, тэгвэл бүтэхгүй. Тайвширч, тайван бай, стрессдэх хэрэггүй.